Манай улсад энэ оны эхний долоон сард 324 мянган жуулчин иржээ
8 сарын өмнө

Монгол Улсын хилээр энэ оны эхний долоон сарын байдлаар 323.9 мянган гадаадын жуулчин нэвтэрчээ.

Тэднийг ирсэн улсаар нь ангилбал 

  1. Оросоос 129 мянга
  2. Солонгосоос 68.8 мянга
  3. Хятадаас 52.2 мянга
  4. Казахстанаас 12.8 мянга
  5. Японоос 9.1 мянга
  6. Америкаас 8.4 мянга
  7. Беларусиас 4.3 мянга
  8. Германаас 4.2 мянга
  9. Францаас 3.4 мянга
  10. Туркээс 2.8 мянган жуулчин манай улсад ирснийг Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа мэдээлэв. 

Онцолбол зөвхөн долдугаар сард гэхэд БНСУ-аас 32.8 мянган жуулчин нэвтэрчээ. Энэ онд Монгол Улс БНСУ-аас 150 мянган жуулчин хүлээн авах төлөвлөгөө гаргасан тухай Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас мэдээлж байлаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404