Үер буусан 44 га талбайн 94 хувийг бүрэн цэвэрлэжээ
8 сарын өмнө

Үерийн дараах сэргээн босголтын ажлын явцын талаар Онцгой байдлын байгууллага болон НОК-оос мэдээлж байна.

Онцгой Байдлын Ерөнхий Газар:

Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Жамсран уулын баруун талын аманд уруйн үер буусны улмаас нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрх, хашаанд үүссэн хог, лаг шаврыг цэвэрлэх, авто замыг хүчитгэх, эвдэрсэн зам талбайг засварлах, сэргээн босгох, ариутгал халдваргүйтгэл хийх ажил үргэлжилж байна.

БЗД 21-р хороо Дарь-Эхийн үерийн хамгаалалтын далан сувгийн цэвэрлэгээний ажил хийгдэж, уулын жалга үерийн усанд эвдэрч өргөсөн хэсэгт шороон далан үүсгэн 2,830тн дайрга асган өнгөлгөө хийж нягтруулан шинээр 640м урттай шороон суваг татаж хэлбэржүүлэлт нягтруулалт хийж, төгсгөл болон сэлбэ голтой нийлэх суваг хүртэл, Дарь-Эхийн сувгийн төгсгөл Сэлбэ голтой нийлэх газарт 44 рэйсээр 371 тонн лаг хагшаасыг цэвэрлэж, тээвэрлэсэн.

Баянзүрх дүүргийн 21, 27, 29-р хороо Монелоос Дарь-Эхийн шинэ буудал, буудлын уулзвараас Монел хүртэл замын хойд урд талаар, Монелоос Дарь-Эхийн шинэ буудлын урд талаар нийт 73,320м2 талбайд халдваргүйжүүлэлт хийж, халдваргүйжүүлэлт хийсэн.

Наймдугаар сарын 8-ны өдрийн 22:00 цаг хүртэл 7,917тн лаг шаврыг цэвэрлэж, 348 рэйсээр зөөж, айл өрхийн хашаа буюу 192,000м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийж, далан хөвөөний засвар дүүргэлтэд 216 рэйс машинаар 4,135 метр куб дайргыг ачиж зөөж ажиллалаа.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, НОК-ын орлогч дарга А.Дашням:

-Өнөөдрийн/2023.08.08/ байдлаар 1,056 ажилтан, алба хаагч 117 тээврийн хэрэгсэлтэй ажиллалаа. Нийт давхардсан тоогоор 2,888 хүн, 413 тээврийн хэрэгсэлтэй ажилласан.

Үерийн усанд автсан Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны 194 өрхийн хашаанд тогтсон 3,942 тонн лаг шаврыг 153 рэйсээр зөөж цэвэрлэлээ. Нийт 536 өрх, 25 аж ахуйн нэгж, байгууллагын 10,054 тонн лаг шаврыг 410 рэйсээр цэвэрлэсэн. Нийт 44.1 га талбайн 94 хувийг бүрэн цэвэрлэж дууслаа.

Харин дөрвөн хувьд нь одоо ажиллаж байна. Үлдсэн хоёр хувь нь техник, хүн орох боломжгүй, нойтон лаг шавартай байгаа. Энэ газарт маргааш ажиллана. Далан хөвөөний засвар дүүргэлтэд 332 рэйсээр 6,191 шоо метр дайргыг ачиж зөөлөө.

Ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийж буй. Айлын хашаа, нийтийн эзэмшлийн 440 мянган ам метр зам талбайд ариутгал, халдваргүйтгэл хийжээ. Одоогийн байдлаар орон гэргүй болсон 22 өрх байгаа бөгөөд тоо нь нэмэгдэж байгааг хэлж байлаа.

Түр байранд 50 орчим иргэн бий. Мөн Монголын улаан загалмай нийгэмлэгээс иргэдэд сэтгүүл зүйн дэмжлэг үзүүлж, заавар зөвлөмж өгөн, хоол хүнсээр хангаж байгаа.

Түүнчлэн 360 гаруй өрхөд иргэдийн өгсөн хандив, тусламжийг хуваарилж, олгох ажлыг зохион байгуулжээ.

Бичиг баримт дутуу, бичиг баримтгүй, автомашин нь үерийн усанд урссан иргэдийн тодорхойлолтыг Ажлын хэсэг газар дээр нь олгож байна.

Үерт өртсөн 20 гаруй айлыг нүүлгэн шилжүүлэхээр зам засах ажил үргэлжилж буй. Цахилгаанаар хангах болон бусад дэд бүтцийн ажлыг холбогдох байгууллагынхан төлөвлөгөөний дагуу хийх юм гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404