Хүрэл зэвсгийн үеийн сумны зэвийг солироор бүтээсэн болохыг тогтоосон гэв
8 сарын өмнө

Швейцараас олдож байсан Хүрэл зэвсгийн үеийн сумны зэвийг дэлхий дээр сансраас унасан солироор бүтээснийг эрдэмтэд судалж, тогтоожээ.

19 дүгээр зуунд Швейцарын Биль нуурын ойролцоо малтлагын үеэр олдож байсан 39 миллиметр урт уг зэв Нийтийн Тооллын Өмнөх 900-800 оны үед хамаарах юм.

Бараг 3,000 жилийн настай уг олдворын бүтцийг нарийвчлан судалсан Берн хотын Байгалийн Түүхийн Үндэсний Музейн эрдэмтэд үүнийг Эстонийн нутагт унасан солирын металлаар бүтээсэн гэж дүгнэжээ.

Тухайн үед хүмүүс хүдрээс металл гаргаж авч эхлээгүй байсан тул солир унасан газраас хэлтэрхийг нь түүж, хэрэглэдэг байсан байна.

Эрдэмтэд эхэндээ уг зэвийг олдсон газраас нь холгүй унасан Тванбергийн солирын металлаар бүтээсэн гэж үзэж байжээ.

Тэгвэл сая Нийтийн Тооллоос Өмнөх 1500 оны үед одоогийн Эстони улсын Каали хэмээх газарт унасан солирын хэлтэрхийг ашигласныг тогтоосон байна.

Тухайн үеийн хүмүүс солирын уналтаас үүссэн металлыг өөр хоорондоо наймаалцдаг байсан тул худалдааны замаар Швейцарт ирсэн гэж дүгнэжээ.

“Хүрэл зэвсгийн үед Европ даяар худалдааны сүлжээ үүссэн байсан нь Балтийн хув, Корнволлын цагаан тугалга, Египет, Месопотамын шилэн сувс зэрэг олдворуудаар нэгэнт батлагдсан зүйл” гэж Берн хотын Байгалийн Түүхийн Үндэсний Музейн судалгааны хэсгийн тэргүүн Беда Хофман тайлбарлажээ.

Судалгааны тайлан “Journal of Archeological Science” сэтгүүлд өчигдөр нийтлэгдсэн байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404