“Эрдэнэс Тавантолгой“ ХК 15 сая тонн нүүрс борлуулж түүхэн дэх хамгийн өндөр борлуулалт хийсэн
8 сарын өмнө

2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 15 сая тонн нүүрс борлуулаад байна. Энэ үзүүлэлт компаний түүхэн дэх хамгийн өндөр борлуулалтын хэмжээ бөгөөд өнгөрсөн 2022 онд 11.5 сая тонн нүүрс борлуулж байсан юм.

Тодруулбал, бүтэн жилийн хугацаанд борлуулдаг байсан нүүрсний хэмжээг хагас жилд давуулан биелүүлж амжилттай ажиллалаа.

Оны эхний 8 сарын байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК улс болон орон нутгийн төсөвт 1.5 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлж эдийн засгийн өсөлтөд бодит дэмжлэг үзүүлсээр байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404