Улаанбаатар - Зүүнхараа - Улаанбаатар чиглэлийн туршилтын галт тэрэгний аяллыг энэ сарын 7-ноос зогсооно
9 сарын өмнө

Сэлэнгэ аймгийн Мандал суманд үер буусны улмаас долдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Зүүнхараа-Улаанбаатар чиглэлд туршилтаар №281/282 галт тэргийг аялуулж байв.

Харин уг галт тэрэгний аяллыг наймдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн зогсоож буйгаа Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ.

Иймд наймдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн Зүүнхараа чиглэлд галт тэрэг ердийн цагийн хуваарийн дагуу буюу Улаанбаатараас өдөр бүр 10:35, 18:40, 20:35 цагт хөдөлнө.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404