Олон улсын боксчидын тэмцээн Улаанбаатар хотноо
2018/06/24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотноо "Улаанбаатар цом-2018" Олон Улсын боксын тэмцээн өчигдөр буюу лхагва гарагт "Аса цирк"-д эхэллээ.

Энэ удаагийн тэмцээнд 13 улсын ширэн бээлийтнүүд хүрэлцэн ирсэн бөгөөд гал гарсан тулаанууд 20-24-ний өдрүүдэд болно. Энэхүү тэмцээнд манай улсын тамирчид зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу 4 баг болон хуваагдаж, 40 шилдэг тамирчнаа оролцуулж байгаа ажээ.

Энэ жил Монгол Улсад боксын спорт үүсч, хөгжсөний түүхт 70 жилийн ой, Монгол боксчин  Н.Энхбат“Сөүл-1988” олимпийн наадмаас анх удаа хүрэл медаль хүртсэний 30 жилийн ой, Монголын боксчин Э.Бадар-Ууган анх удаа 2008 оны Бээжингийн олимпийн аварга болсон, П.Сэрдамба олимпийн анхны мөнгөн медаль хүртсэний түүхт 10 жилийн ой тус тус тохиож байгаа юм. Эдгээр түүхт ойн хүрээнд зохион байгуулж байгаа тус тэмцээнд БНАСАУ, Тайланд, Ирак, Иран, ОХУ, Энэтхэг БНСУ, Шри-Ланк, Киргиз, БНХАУ /Өвөрмонгол зэрэг гурван баг/, Казахстан, Тайвань, Монгол улсын нийт 120 шахам боксчид хүч ур чадвараа сорьж байна.
Дашрамд хэлэхэд уг тэмцээнийг үнэ төлбөргүй үзэх боломжтой юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404