Төрийн байгууллагын нэр барьж гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах сонирхолтой иргэдийг залилж байна
9 сарын өмнө

Гадаад улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах сонирхолтой иргэдийн хүсэл эрмэлзлийг ашиглан төрийн байгууллагын нэр барьж, иргэдийг хууран мэхлэх, залилах гэмт хэрэг гарч байгааг Хөдөлмөр, Халамж үйлчилгээний Ерөнхий Газраас/ХХҮЕГ/ дахин анхаарууллаа.

БНСУ болон Япон улсад албан ёсны гэрээ хэлцэл, холбогдох хууль тогтоомжийн дагуу тухайн улсын ажил олгогчийн шаардлага, шалгуурт нийцсэн ажилтныг сонгон шалгаруулж, хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч илгээх үйлчилгээг зохион байгуулах эрхтэй төрийн захиргааны байгууллага ХХҮЕГ юм.

Иргэд залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, албан ёсны байгууллагаар үйлчлүүлэх, бусдаар дамжуулахгүйгээр өөрийн биеэр нягтлан шалгах, үнэн бодит мэдээлэл зөвлөгөө авах, сонор сэрэмж, болгоомжтой байдлаа өндөржүүлэх шаардлагатай байна.

Баталгаа нотолгоогүй албан бус мэдээллийг нягтлан шалгахгүйгээр /хувь хүн, цахим орчин/ залилах гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд ХХҮЕГ хариуцлага хүлээхгүй болохыг мэдэгдлээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404