НҮБ-ын энхийг сахиулах үйл хэрэгт Монгол Улсын оруулж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлжээ
9 сарын өмнө

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Л.Остин наймдугаар сарын 3-ны өдөр бараалхаж, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Засаг захиргаа Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг бэхжүүлэх, цаашид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Батлан хамгаалахын сайд Л.Остин Монгол Улсын олон улсын болон НҮБ-ын энхийг сахиулах үйл хэрэгт оруулж байгаа хүчин чармайлт, Монголын Зэвсэгт хүчний ур чадварыг өндрөөр үнэлж, АНУ-ын энхийг сахиулагчидтай Афганистан, Ирак улсад олон жилийн турш мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэсэнд талархал илэрхийлсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404