Хүүхдэдээ шүлэг цээжлүүлэх арга
2019/03/07

Эцэг эхчүүд хүүхдүүддээ шүлэг цээжлүүлэхдээ дараах зорилтонд хүрнэ гэсэн үндсэн дээр цээжлүүлэх нь зөв гэж үздэг. Үүнд :

1. Шүлэг,яруу найрагт сонирхолтой түүнийг мэдэх хүсэлтэй болгох
2. Шүлгийн агуулгыг бүхэлд нь ойлгох,хүнд хэцүү үгс болон хэсгүүдийг ойлгуулах 
3. Цээжлэх бололцоог нь хангаж өгөх
4. Олны өмнө яруу тод уншуулж сургах чадварыг олгох.

Нөгөө талаар хүүхэд шүлэг цээжилснээр дараах ач холбогдолтой юм. Үүнд:
1. Хэл яриаг баяжуулж өгдөг
2. Хэл яруу найргийн сайханыг мэдэрүүлж ,гоо зүйн мэдрэмжийг эрчимтэй хөгжүүлж өгдөг ,
3. Ой тогтоолтыг бэхжүүлж,төсөөлөл сэтгэн бодохуй зэргийг хөгжүүлдэг.

Тэгвэл шүлгийг ямар аргаар цээжлүүлэх хэрэгтэй вэ?

Хүүхдэд шүлгийг зөв ойлгуулж цээжлүүлэхэд хэрэглэх арга барилыг сонгон авах нь чухал ач холбогдолтой. ”Цэцэрлэгийн хүмүүжил сургалтын хөтөлбөрт” хүүхдэд уншиж өгөх,цээжлүүлэх шүлгийг тодорхой тусгасан байдаг. Зарим зохиолууд жишээ нь хошин шог үгс,дууны үгс,холбоо үгс зэрэг нь хүүхдийн тоглох болон зугаалгын явцад аяндаа цээжлэгддэг байна.

Хүүхэд бүрийн ой харилцан адилгүй байдаг бөгөөд аль нь шүлгийг хурдан аль нь удаан,аль нь хийсвэр цээжилдэг болохыг эцэг эхчүүд тус бүрд нь ялган мэдэж судалж хэнд нь илүү туслалцаа хэрэгтэй байна түүнд дахин уншиж өгнө.

Сэтгэл судлаач А.А.Люблинская” Хүүхдийн шүлэг цээжлэх сонирхлыг нь дэмжин цээжлэлтийн үр дүнг дээшлүүлэхэд давтлагыг олон хэлбэрээр сонирхолтой явуулах хэрэгтэй”гэж тэмдэглэжээ.

Шүлэг цээжлэх үйл ажиллагаа нь хуучин шүлгээ давтах,зохиолыг дахин уншиж өгөх,авиа дуудлагыг сайжруулах зорилгоор дасгал тоглоом зэргийг хийж болно.

Шүлгийг удаан цээжилдэг хүүхэдтэй ажиллахдаа уул шүлгийг бүхэл бүтнээр нь айзам хэмжээг тохируулан жигд,их зогсолтгүйгээр уншуулж сургана.

Сэтгэл судлалын онолоор цээжлэх 2 үндсэн зам байдаг гэж үздэг. Үүнд:

1.Санамсаргүй тогтоох-/непройзвольное/ өөрөөр хэлбэл хүч шаардагдахгүйгээр аяндаа тогтоох.

2.Хичээж тогтоох -/произвольное/ ухамсартай чармайлтын үр дүнд тогтоох. Уран зохиолтой танилцуулах хичээлээр зохиолын агуулгыг танилцуулах,хүүхдүүдэд гоо зүйн сэтгэл ханамжийг олгох,тодорхой хэмжээний ёс суртахууны ойлголтыг өгөх, сайн сайхан мэдрэмжийг нь хөгжүүлэх зорилгыг дэвшүүлдэгтэй уялдан хичээл дээр анхааралтай сууж,хэлэлцэн ярилцаж,өгүүлэн ярьж өөрсдөө аяндаа бүгдийг нь цэжилчихдэг.Үүнийг санамсаргүй цээжлэх гэдэг.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 5 сэтгэгдэл
жжөахроү_.эахролз%,202.21.108.234
ёааөнш
2019/11/02
Зочин66.181.161.21
Надад шүлэг хэрхэн хурдан чээжлэх вэ заагаадиөг
2021/02/03
Мөнхсүлд66.181.161.21
Хэрхэн хурдан шүлэг чээжлэх вэ
2021/02/03
мөнхсүл66.181.161.21
2 дээр байга минийх шүү мөнхсүлд
2021/02/03
Мөнхжаргал66.181.160.35
Би жоохон муу ойлгож байна
2021/10/13
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404