Хангайн бүсийн эдийн засгийн форум үр дүнтэй боллоо
9 сарын өмнө

Ардчилсан Намаас/АН/ өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд болсон Хангайн бүсийн эдийн засгийн форумд тавигдсан илтгэлүүдийн тухай мэдээлэл өглөө.

АН-ын Сургалт судалгааны газрын дарга Г.Дэнзэн "2023 оны долдугаар сарын 31-нд болсон Хангайн бүсийн "Эдийн засгийн форум"-ын хөтөлбөр үндсэн хоёр хэсгээс бүрдсэн. Эхний хэсэгт намын дарга Л.Гантөмөр улс төрийн илтгэл, УИХ-ын гишүүн Цогтгэрэл "Яагаад" сэдэвт илтгэл тавилаа. Уг илтгэлийн гол зорилго нь АН яагаад сонгуульд ялагдав гэдэгт үнэлэлт дүгнэлт өгсөн юм.

Х.Тэмүүжин дарга АН-ын үзэл баримтлалыг гишүүд дэмжигчдэдээ  илтгэсэн. Конрад-Аденауэр сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Виктор Франк "Герман улсын улс төрийн намуудын үйл ажиллагааны туршлагаас" сэдэвт илтгэл тавьсан. Хэвтээ тогтолцоотой Герман улсад намын дарга орон нутгийн дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй болохыг тэрбээр илтгэлдээ дурдаж байв.

Хангайн бүсийн эдийн засгийн форумд Хөвсгөл, Булган аймгийн Засаг дарга нар "Аймгийн бизнес эрхлэлт ба залуучууд" сэдвээр, АН-ын даргын зөвлөх, комедиан Н.Амаржин "Бизнесийг өргөжүүлэх нь" сэдвээр тус тус илтгэл тавьж, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан нь үр дүнтэй боллоо" хэмээн товч танилцуулав.

Эдийн засгийн форумд Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн гишүүд, дэмжигчид нийт 700 гаруй төлөөлөл оролцжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
Зочин62.113.118.67
Здравствуйте. Помогу вам в увеличении ваших продаж путем осуществления качественных рассылок. Произвожу рассылки по моим и вашим базам данных, при необходимости собираю адресатов с нуля под нужды заказчика. Очень большой опыт и знания. Виды рассылок: e-mail, по личным сообщениям в социальных сетях, через мессенджеры, по формам обратной связи на сайтах. Рассылки - это хороший способ увеличить ваши продажи. Готов к длительному и взаимовыгодному сотрудничеству. Пишите: fhf37xim@yande
9 сарын өмнө
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404