Маргааш 22:00 цагаас эхлэн Энхтайваны өргөн чөлөөнөөс Сөүлийн гудамж хүртэлх замыг түр хааж, засна
9 сарын өмнө

Энэ онд нийслэл хотод авто замын засвар, шинэчлэл хийж буй 16 байршлын мэдээллийг хүргэж байна. 

Уг хуваарийн дагуу хамгийн сүүлийн зам засварын ажил есдүгээр сарын 12-ны өдөр дуусахаар төлөвлөгджээ. Гэхдээ цаг агаарын нөхцөл байдал болон зайлшгүй хүчин зүйл үүссэнээс шалтгаалан тухайн ажлуудын заасан хугацаанд өөрчлөлт орж болох аж. 

Өнөөдрийн байдлаар Зайсангийн KFC-ийн уулзвараас Уулын зам хүртэл болон 61 дүгээр сургууль орчмын далан дагасан авто зам засвартай байна.

Маргааш 22:00 цагаас эхлэн Энхтайваны өргөн чөлөөнөөс Сөүлийн гудамж хүртэл замыг засаж эхлэх юм байна.

ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛ ХИЙГДЭЖ БУЙ БАЙРШЛУУД 

  • Зайсангийн KFC-ийн уулзвараас Уулын зам хүртэл Эхлэх: 7/28-00:00 Дуусах: 8/15- 06:00
  • 61 дүгээр сургууль орчмын далан дагасан авто зам Эхлэх: 8/1- 22:00 Дуусах: 8/14-06:00 
  • Партизаны гудамж: Энхтайваны өргөн чөлөөнөөс Сөүлийн гудамж хүртэл Эхлэх: 8/4-22:00 Дуусах: 8/7-06:00 
  • Багшийн дээдийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэл Эхлэх: 8/5-22:00 Дуусах: 8/7-06:00 
  • Ханын материалын авто зам Эхлэх: 8/5-22:00 Дуусах: 8/7-06:00 
  • Төмөрчний гудамж: Жуулчны гудамжнаас Самбуугийн гудамж хүртэл Эхлэх: 8/5-22:00 Дуусах: 8/7-06:00 
  • МУИС-ийн Бизнесийн сургуулийн урд талын уулзвараас Их сургуулийн гудамж хүртэл Эхлэх: 8/5-22:00 Дуусах: 8/7-06:00 
  • Барилгын коллежийн зүүн хойд талын уулзвараас хойш Гандантэгчэнлин хийд хүртэл Эхлэх: 7/19-23:00 Дуусах: 7/21-06:00 
  • Зайсангийн Оргилын уулзвараас Номин худалдааны төвийн зүүн тал хүртэл Эхлэх: 8/15-22:00 Дуусах: 8/25-06:00 
  • Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн уулзвараас урагш Нүхтийн ам хүртэл Эхлэх: 8/30-22:00 Дуусах: 9/12-06:00 

ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ ДУУССАН БАЙРШЛУУД 

  • 5 шарын төмөр замын гарамтай уулзвараас зүүн тийш Мах импекс ХК-ийн уулзвар хүртэл Эхэлсэн: 6/30-22:00 Дууссан: 7/3-06:00 
  • Дөлгөөн нуурын зүүн талаар хойш Ногоон нуурын гудамж хүртэл Эхэлсэн: 7/19-23:00 Дууссан: 7/21-06:00 
  • Төв шуудангийн уулзвараас урагш Энхтайвны гүүр хүртэл Эхэлсэн: 7/26-23:00 Дууссан: 7/28-06:00 
  • Циркийн уулзвараас Онцгой байдлын ерөнхий газар хүртэл. Эхэлсэн: 7/27-23:00 Дууссан: 7/29-06:00 
  • Чингис хааны музейн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэл Эхэлсэн: 7/28-23:00 Дууссан: 7/30-06:00 
  • Зоос гоёлын уулзвараас Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар хүртэл Эхэлсэн: 7/30-22:00 Дууссан: 8/1-06:00 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404