БНСУ-д Монгол эмэгтэй гурван ихэр хүүхэд төрүүлжээ
9 сарын өмнө

Өнгөрсөн сарын 28-нд БНСУ-ын Кореа их сургуулийн дэргэдэх Ансан эмнэлэгт Монгол эмэгтэй гурван ихэр хүүхэд төрүүлжээ.

Тус иргэн 34 долоо хоногтойдоо төрсөн тул кесар хагалгаа хийх шаардлагатай болсон байна. Хүүхдүүдийн аав гадаадын иргэн бөгөөд тэд эрүүл мэндийн даатгалд хамрагддаггүй аж. Хосууд эмчилгээний төлбөрийг шууд төлөх боломжгүй байсан ч тус эмнэлгээс хагалгаа хийж өгөхөөр болжээ.

Хүүхдүүд дутуу төрсөн тул шаардлагатай эмчилгээ хийж, одоо нярайнуудын биеийн байдал дээрдэж байгаа гэв.

Ансан эмнэлэг нь 2016 оноос хойш гадаадын иргэдэд үйлчлэх эрүүл мэндийн тасгийг нээн ажиллуулж байгаа юм байна.

Эх сурвалж: Korea University Ansan Hospital

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404