Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй 10 албан тушаалтанд цалинг нь бууруулах хариуцлага тооцжээ
9 сарын өмнө

Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-т энэ оны эхний хагас жилд иргэд, ААН-үүдээс албан тушаалтны ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан нийт 589 гомдол, мэдээллийг хүлээн авч, шалгаж байна.

Эдгээр гомдол, мэдээллийг хянан шалгаад 10 албан тушаалтанд албан тушаалын цалинг нь бууруулах хариуцлага тооцуулжээ. 

Мөн таван албан тушаалтныг нийтийн албан тушаалаас халах шийтгэлийг оногдуулан, зургаан албан тушаалтны Эрүүгийн хуульд заасан авлигын гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг тогтоон шалгаж байгааг АТГ-аас мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404