Үерийн улмаас хууларсан Чингүнжавын гудамжны авто замыг засжээ
9 сарын өмнө

Долоо хоногийн өмнө орсон их хэмжээний аадар борооны улмаас Баянгол дүүргийн зарим хэсэгт үерийн улмаас хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн билээ.

Тодруулбал Баянгол дүүрэг 19-р хороо Чингүнжавын гудамж буюу 25-р эмийн сангас Өргөө кинотеатр хүртэлх авто зам хууларч, эвдэрч сүйдсэн.

Тэгвэл үерт урссан авто замын асфальтбетон хучилтыг урсгал засварын  ажлын хүрээнд тээврийн хэрэгсэл саадгүй зорчих нөхцөлийг ханган засварлаж дуусгажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404