А.Нарантуяа Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар томилогдов
9 сарын өмнө

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар А.Нарантуяа томилогдож тамгаа өнөөдөр авчээ. 

Аюушжавын Нарантуяа нь Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн бөгөөд Мал эмнэлгийн ухааны доктор цолтой юм. 2013-2023 онд Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргаар ажилласан тэрбээр энэ оны дөрөвдүгээр сард Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байв.

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга томилох Засгийн газрын тогтоолыг ЗГХЭГ-ын дэд дарга Д.Батбаатар танилцуулж тамгыг нь гардуулан өгчээ.

Тус үйл явдалд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Мал эмнэлгийн ерөнхий газрын газрын албан хаагчид оролцсон байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404