МИАТ компани дараах найман чиглэлд долоо хоногт хоёроос гурван удаа нислэг үйлдэнэ
9 сарын өмнө

МИАТ ТӨХК  нь 2023 оны 06 сарын 30-аас эхлэн орон нутгийн нислэгээ Ховд, Улиастай, Чойбалсан, Мөрөн, Өлгий, Даланзадгад, Алтай, Улаангом зэрэг чиглэлд долоо хоног бүр 2-3 удаа нислэг үйлдэж байна. Тухайлбал:

  • Завхан аймаг Улиастай чиглэлд долоо хоног бүрийн Даваа, Пүрэв, Бямба гарагт шууд нислэг үйлдэнэ.
  • Хөвсгөл аймаг Мөрөн чиглэлд долоо хоног бүрийн Лхагва, Пүрэв, Бямба гарагт шууд нислэг үйлдэнэ.
  • Говь-Алтай аймаг Алтай чиглэлд долоо хоног бүрийн Даваа, Пүрэв гарагт шууд нислэг үйлдэнэ.
  • Өмнгөговь аймаг Даланзадгад чиглэлд долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Бямба гарагт шууд нислэг үйлдэнэ.
  • Ховд чиглэлд долоо хоног бүрийн Мягмар, Баасан, Ням гарагт нислэг үйлдэнэ.
  • Увс аймаг Улаангом чиглэлд долоо хоног бүрийн Мягмар, Баасан гарагт нислэг үйлдэнэ.
  • Баян-Өлгий аймаг Өлгий чиглэлд долоо хоног бүрийн Мягмар, Баасан гарагт нислэг үйлдэнэ.
  • Дорнод аймаг Чойбалсан чиглэлд долоо хоног бүрийн Лхагва, Ням гарагт нислэг үйлдэнэ.

Та тийз захиалах бол +976 11333999 тусгай дугаарт хандах, МИАТ ТӨХК-ийн албан ёсны фейсбүүк хуудасны чатбот, Тасалбар түгээврийн төвүүд, зорчигчийн тийз борлуулалтын агентуудад тус тус хандаж тийз захиалах боломжтой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404