Луус сумын уяач Э.Улаанхүүд 10 сая төгрөг бэлэглэжээ
9 сарын өмнө

"Номгон рашаан" ХХК-ий Ерөнхий захирал Ё.Эрдэнэбат хувийн зүгээс Дундговь аймгийн Луус сумын уяач Э.Улаанхүүг 10 сая төгрөг бэлэглэж буйгаа мэдэгджээ.

Дундговь аймгийн Луус сумын харьяат аймгийн алдарт уяач Э.Улаанхүүгийн "Түмний хар үрээ" гэж нэрлээд буй хар зүсмийн шүдлэн насны үрээ төрийн их баяр наадмын түрүү магнайд хурдалж, наадамчин олныг баясгасан юм. 

Тэрбээр, "Моринд хайртай Монголчуудтайгаа түрүүллээ" хэмээн хэлж ард түмний хайр, хүндэтгэлийг хүлээсэн юм.

Тэгвэл "Номгон рашаан" ХХК-ий Ерөнхий захирал Ё.Эрэдэнбат өөрийн цахим хуудаснаа, "Тулгар төрийн 2232, Их Монгол улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үнэдэсний их баяр наадмын шүдлэн насанд Дундговь аймгийн Луус сумын харьяат Аймгийн алдарт уяач Э.Улаанхүүгийн Түмний хар үрээ түрүү магнайд хурдалсанд баяр хүргэж хувийн зүгээс 10 сая төгрөгийг Эрдэнээгийн Улаанхүүд бэлэглэж байна. Морины босоо цагаан хийморь өнөд ивээг" гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404