Өмнөд Солонгос улсад сүүлийн үед онгоцны ослын хаалгыг нислэгийн үеэр нээх гэсэн оролдлого дараалан гарсан билээ
9 сарын өмнө

Тавдугаар сард Жэжү арлаас Тэгү хотын чиглэлд нисэж байсан Asiana Airlines компанийн онгоцны ослын хаалгыг нэг зорчигч нээж, бусад зорчигчдын амь насыг ноцтой эрсдэлд оруулж байв.

Дараа нь үүнтэй ижил хэрэг дахин гарсан юм.

Тэгвэл ийм эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг Өмнөд Солонгосын засгийн газар авахаар болжээ.

Долдугаар сарын 31-нээс эхлэн Asiana Airlines, Air Seoul, Air Busan, Aero K Airlines компаниудын нийт 38 нисэх онгоцны ослын хаалганы дэргэдэх 94 суудлыг хамгийн түрүүнд цэрэг, цагдаа, гал сөнөөгч, нислэгийн компанийн ажилтан, онцгой байдлын албаны аврагч зэрэг тусгай ажил мэргэжлийн хүмүүст хуваарилж байхаар болсон байна.

Дээр сонгогдсон тодорхой загварын онгоцнуудын ослын хаалга нислэгийн үеэр нээгдэх боломжтой тул эрсдэлийг бууруулах ийм арга хэмжээ авчээ.

Зорчигчдыг бүртгэхдээ ослын хаалганы дэргэдэх суудлуудыг тусгай ажил мэргэжлийн хүмүүст давуу эрхтэй хуваарилахаар нөөцлөх юм байна. Харин бүртгэл дуусах үед илүү гарсан суудлыг жирийн зорчигчдод хуваарилахаар болжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404