Алдаа гаргасан морь бариачийг ажлаас нь чөлөөлжээ
9 сарын өмнө

Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд түрүү морьдыг барихад морь бариачийг алдаа гаргасан хэмээн Хурдан морины салбар хорооноос үзсэн.

Түүнд ямар хариуцлага тооцож байгаа талаар Хурдан морины салбар хорооны орлогч дарга Б.Ганбаатараас тодруулахад "Одоо морь барихгүй байгаа. Ажлаас нь халж байгаагаа албан байгууллагынх нь дарга мэдэгдсэн.

Бид зөрчил гаргасан тухай албан бичиг явуулсны дагуу арга хэмжээ авч, наадмын дараа тушаал шийдвэрээ гаргаж ажлаас нь чөлөөлнө гэдгээ Улсын батлан хамгаалах зөвлөлөөс мэдэгдээд байна. Тэндхийн харьяаны хүн.

Олон жил морь барьсан, улсын морь бариач хэмээх цолтой хүн юм билээ. Энэхүү цол нь хасагдаж, дахин морь барих тухай асуудал байхгүй" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404