ТОРГОН ЦЭРГҮҮД ШИНЭ ЗАГВАРЫН ХУВЦАСТАЙ НААДАМЛАНА
9 сарын өмнө

Төрийн ёслолын хүндэт харуул, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, морьт торгон цэргийн дүрэмт хувцас, хэрэгсэл, цэргийн ёслолын дүрэмт хувцасны загварыг шинэчлэх ажил хийгдэж байгаа бөгөөд Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар төрийн хүндэт харуулын морьт торгон цэргүүд шинэчлэгдсэн загварын хувцастайгаар оролцох ажээ.

Энэхүү хувцасны загварыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У. Хүрэлсүх 6 дугаар сарын 12-ны өдрийн 64 дүгээр зарлигаар баталжээ.

Төрийн хүндэт харуулын хувцас, хэрэгслийн загварын шинэчлэлийг түүхэн уламжлал, олон улсын жишиг, орчин үеийн загварын хандлага, шийдлийг шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан боловсруулж зохион бүтээсэн байна. 

Төрийн хүндэт харуулын морьт торгон цэргүүд гаднын орны төрийн тэргүүн, хүндэт зочдыг угтах ёслол болон Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцож, Монголын ард түмнийхээ мэлмийг баясгаж, сэтгэлийг сэргээж, бахархал омогшлыг бадраадаг билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404