Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлэв
9 сарын өмнө

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Австралийн Холбооны Улсын Амбан Захирагч Дэвид Хөрли Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ ирүүлэв.

Тэрбээр Австралийн Холбооны Улсын төр, засгийн нэрийн өмнөөс болон хувиасаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монголын найрсаг ард түмэнд Үндэсний их баяр наадмын мэнд хүргээд, Австралийн Засгийн газраас Монгол Улсын иргэдэд олгож буй боловсролын тэтгэлгийн 30 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглэв.

Цаашид Австрали, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404