Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо
9 сарын өмнө

Долоодугаар сарын 9-ний 09:40 цагийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээний 117 чиглэлд 701 тээврийн хэрэгсэл үйлчилж байна. Үүнээс 106 чиглэлийн 674 тээврийн хэрэгсэл үндсэн маршрутын дагуу хэвийн явж буй.

Харин авто зам, замын байгууламжийг хаасантай холбогдуулан дөрвөн чиглэлийн 27 тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт оруулан зохицуулалт хийлээ. Тодруулбал,

  • Ч:30 Жанжин клуб - Ард кино театр чиглэлийн найман тээврийн хэрэгсэл
  • Ч:06, Ч:06А Толгойт - Ботаник чиглэлийн 14 тээврийн хэрэгсэл
  • Ч:17А Баруун 4 зам - Нарны зам чиглэлийн таван тээврийн хэрэгсэлд тус тус өөрчлөлт оруулаад байна.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404