Наадмаар зөвшөөрөлгүй дрон нисгэхийг хориглоно
9 сарын өмнө

Нисэгчгүй нисэх биет (дрон) ашиглах хүн, хуулийн этгээд та бүхэн Иргэний нисэхийн дүрмийн ИНД-101.205, ИНД-101.207, ИНД-101.211, ИНД-101.215 заасны дагуу агаарын орон зай ашиглахыг байнгын хориотой бүс болох Төрийн ордон, “Маршал” харш, Их тэнгэрийн ам, түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худаг зэрэг хориотой бүсэд тус тус эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр дрон нисгэхгүй байхыг анхааруулж байна.

2023 оны долоодугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд дээрх газруудад дрон нисгэх зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хороонд бичгээр хандсаны дагуу Төрийн тусгай хамгаалалтын байгууллагаас холбогдох зөвшөөрлийг олгоно.

Дээрх хориглосон газруудад зөвшөөрөлгүй дрон нисгэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.12 дугаар зүйлд заасны дагуу шийтгэл оногдуулна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404