НИЙТИЙН ТЭЭВРИЙН 12 ЧИГЛЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО
9 сарын өмнө

Долоодугаар сарын 8-ны 12:00 цагийн байдлаар  нийтийн тээврийн үйлчилгээний 117 чиглэлд 711 тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлж байна. Үүнээс 105 чиглэлд хэвийн үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд авто зам, замын байгууламжийг хаасантай холбогдуулан 12 чиглэлд өөрчлөлт оруулан, 114 тээврийн хэрэгсэлд дараах зохицуулалт хийлээ. Тодруулбал,

  1. “Алтай” хотхоны орчимд Дунд гол дагуу далан сэтэрч зам хаасан тул
  • Ч:61 Офицеруудын ордон чиглэлийн 13 тээврийн хэрэгсэл,
  • Ч:70 ТЭЦ 3-Ард кино театр чиглэлийн 5 тээврийн хэрэгсэл Чингисийн өргөн чөлөөний зарим зогсоолыг дайран өнгөрч үйлчлэхээр,
  1. Олимпын гүүрний буцаж эргэх эргэлтийг хаасантай холбогдуулан
  • Ч:30 Жанжин клуб-Ард кино театр чиглэлийн 10 тээврийн хэрэгсэл Энхтайваны өргөн чөлөөний зарим зогсоолыг дайран өнгөрч үйлчлэхээр,
  1. Буянгийн зам орчмын Сэлбэ голын далан сэтэрсэнтэй холбогдуулан Нарны замыг хаасан тул
  • Ч:06, Ч:06А Толгой-Ботаник чиглэлийн 20 тээврийн хэрэгсэл,
  • Ч:17А Баруун 4 зам-Нарны зам чиглэлийн 6 тээврийн хэрэгсэл,
  • Ч:17Б Баруун 4 зам чиглэлийн 6 тээврийн хэрэгсэл Энхтайваны өргөн чөлөөний зарим зогсоолыг дайран өнгөрч үйлчлэхээр,
  1. Энхтайваны гүүрний доод эргэлтийг хаасантай холбогдуулан
  • Ч:56 Архивын ерөнхий газар-120 мянгат чиглэлийн 7 тээврийн хэрэгсэл,
  • Ч:42 Зайсан-Сүлжмэл чиглэлийн 11 тээврийн хэрэгсэл,
  • Ч:32Б Офицеруудын ордон-ТЭЦ 3 чиглэлийн 6 тээврийн хэрэгсэл,
  • Ч:10 Ганц худаг-ТЭЦ 3 чиглэлийн 16 тээврийн хэрэгсэл,
  • Ч:44 Нарангийн гол-Дүнжингарав чиглэлийн 16 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт орууллаа.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404