“Магадлан итгэмжлэлийн мастер гэрээ”-нд талууд албан ёсоор гарын үсэг зурлаа.
9 сарын өмнө

XасБанкийг НҮБ-ын Уур амьсгалын ногоон сан (УАНС)-ийн Үндэсний хэрэгжүүлэгч байгууллагаар хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэх тухай тус сангийн Удирдах зөвлөлийн хурлын шийдвэр албажиж, “Магадлан итгэмжлэлийн мастер гэрээ”-нд талууд албан ёсоор гарын үсэг зурлаа.

Байгальд ээлтэй санаачилга, ногоон бизнес, эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг тууштай дэмжин, тогтвортой санхүүжүүлсээр ирсэн XасБанк 2016 онд тус сангаар магадлан итгэмжлэгдсэн дэлхийн анхны хувийн хэвшлийн арилжааны банк болж байсан бөгөөд ийнхүү дахин магадлан итгэмжлэгдсэнээр ирэх 5 жилийн хугацаанд УАНС-тай хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, уур амьсгалын өөрчлөлт, орчны бохирдолтой тэмцэхэд дэмжлэг үзүүлэх боломж нэмэгдэж байна.

Өмнөх магадлан итгэмжлэлийн 5 жилийн хугацаанд ХасБанк УАНС-аар санхүүжилтийн 4 санал, төслийн бэлтгэл хангах, бэлэн байдлын техник туслалцааны 5 хөтөлбөр гээд нийт 9 төсөл батлуулж, 67.5 сая ам.долларын санхүүжилт хүлээн авснаас 5 төсөл нь бүрэн дуусаж, 4 нь хэрэгжиж байна.

Магадлан итгэмжлэлийн ирэх 5 жилийн хугацаанд XасБанк ногоон санхүүжилтийн үйл ажиллагааныхаа цар хүрээ болон үр нөлөөг өргөжүүлэн Монгол Улс төдийгүй бүс нутагтаа тогтвортой хөгжилд оруулж буй бодит хувь нэмэр, шилдэг туршлагаараа манлайлан ажиллах болно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404