Үерт автсан долоон байршилд 50 гаруй байгууллагын 500 орчим албан хаагч ажиллаж байна
10 сарын өмнө

Үерт автсан байршлуудад Нийслэлийн Онцгой Комисс(НОК)-ын бүрэлдэхүүн ажиллаж байна.

Үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа дараах мэдээллийг өгөв.

Тэрбээр "Долоодугаар сарын 3-5-ны хооронд бороо орсны улмаас Улаанбаатар хотыг тойрсон голууд үерлээд байна. Өчигдөр Сэлбэ гол үерлэсэн тул Соёмботой хөшөөний харалдаах замыг сэтэлж, урсцыг жигд гаргасан. Гэвч гол эргээсээ хальж, зам даван Хурд хороолол, Төв цэнгэлдэх хүрээлэнд ус орсон. Үүнд арга хэмжээ аван ажиллалаа.

Усны түвшин тасралтгүй нэмэгдэж байна. Одоогоор Сэлбэ, Улиастайн гол, Тэрэлжийн гол 240 мм-ээс дээш, онц аюултай түвшинд хүрсэн

Бид Сэлбэ голд төвлөрч ажиллаж байна. Буянгийн зам, Сүхбаатар дүүрэг, Баянзүрх дүүргийн хэсэгт өглөөнөөс эхлэн ажиллаж, голын хальж байсан хэсгийг барьсан. Бороо орвол аюултай нөхцөл байдал цаашид үргэлжлэхээр байгаа тул далангаа хүчитгэнэ. Голын сав газарт барилга, стандартын бус баригдсан гүүр зэрэг бий. Эдгээрийг Улсын Онцгой Комисст танилцуулж, гүүрийг сэтэлж, урсцыг жигдрүүлэх асуудлыг ярина" гэлээ. 

Үерт автсан долоон байршилд 50 гаруй байгууллагын 500 орчим албан хаагч ажиллаж, 7-8 машин техникээр тасралтгүй үерийн усыг соруулж байна. Гэхдээ ус соруулахаас илүүтэйгээр голын усны түвшин нэмэгдэж, хальж байгаа тул голын урсгалыг жигдрүүлэх арга хэмжээ авч байгаагаа тэрбээр мөн хэлэв. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404