Путин надад "Та бол хамгийн харгис Ерөнхийлөгч" гэж хэлсэн
9 сарын өмнө

АНУ -ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп бямба гарагт Өмнөд Каролинад болсон жагсаал дээр үг хэлэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй харилцах харилцааныхаа талаар сайрхжээ.  Тэрбээр “Путин  надад "Та бол хамгийн харгис Ерөнхийлөгч" гэж хэлсэн. Тэгсэн хэрнээ би түүнтэй ойлголцсон. Энэ сайхан биш гэж үү" хэмээсэн байна.  Ерөнхийлөгч байх хугацаандаа Трамп Путинд найрсаг хандаж, 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх мэдээлэлд Оросыг шүүмжлэх дургүй байсан. Түүний засаг захиргаа тус улсад хэд хэдэн удаа хориг арга хэмжээ авч байсан.

Трамп Украинд ямар ч шалтгаангүйгээр халдан довтолж эхэлсний дараа ч Путинийг "ухаалаг", "суут ухаантай" гэж магтсаар ирсэн. Хэрвээ Путин Ерөнхийлөгч хэвээрээ байсан бол хэзээ ч Украин руу довтлохгүй байсан гэж тэрбээр олонтаа мэдэгдсээр ирсэн.

Путин, Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун, БНХАУ-ын дарга Ши Жиньпин зэрэг хүчирхэг хүмүүс эсвэл дарангуйлагч гэж үздэг дэлхийн удирдагчдыг Трампын үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Оросын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Фиона Хилл өмнө нь Путин том асуудлын талаар мэдлэггүйгээс  нь болж Трампад бухимддаг байсан гэж өмнө нь хэлж байсан.

 

 
 
 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404