УЛИАСТАЙН ГОЛЫГ ЗАЛУУЧУУД ЦЭВЭРЛЭЛЭЭ
10 сарын өмнө

Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, “Uncage” сайн дурын оролцооны клуб хамтран Улиастайн голыг цэвэрлэлээ.  Тус клубийн хувьд нийгэмд зөв хандлагыг төлөвшүүлэх үүднээс жил бүр тогтмол цэвэрлэгээ хийдэг. Энэ удаад 35 хорооны нутаг дэвсгэр Улиастайн голыг цэвэрлэсэн юм.

Ихэвчлэн ахуйн буюу  амарч байгаа иргэдийн үлдээсэн хог байгааг залуучууд хэлсэн. Тиймээс амарч зугаалах үедээ байгаль орчиндоо хогоо хаяхгүй байхыг мөн уриаллаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404