Хятадын Ардын банкны ТАВАН ИХ НАЯДЫН зээлийг 2026 онд төлнө
10 сарын өмнө

Төвбанк БНХАУ-ын Ардын банктай 2018 онд своп хэлэлцээ хийсэн юм. Үүнээс хойш энэ хэлэлцээний хугацааг сунгасаар өнөөг хүрсэн. Своп хэлэлцээний хугацаа долдугаар сарын 1-нд дуусна.

Своп хэлэлцээ гэдэг нь юань-төгрөгийн солилцоо юм. Хоёр улсын худалдааг дэмжих зорилготой.

Монголбанк хэлцлийг дахин сунгах хүсэлтээ өгч, яриа хэлэлцээ хийж байв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилж байна. Айлчлалаар энэ зээлийн хугацааг 2026 он болгон хойшлуулах шийдэлд хүрчээ.  

БНХАУ дэлхийн 130 улстай своп хэлэлцээ байгуулсан, хамгийн сүүлд Бразилтай хийжээ. Төвбанк 2018 оноос хойш нийт 1.7 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний юанийг урд хөршийн Төвбанкнаас авсан. Энэ нь таван их наяд төгрөгтэй тэнцэнэ.

Энэ бол бага мөнгө биш. Манай улсын энэ оны улсын төсвийн нийт зардал 20 их наяд төгрөг гэхээр 25 хувьтай нь тэнцэнэ. Бид нэг дор ийм хэмжээний төгрөг нийлүүлж чадахгүй тул хэлэлцээг сунгах шаардлага байв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404