"СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023" АЯН ТҮНХЭЛ ТОСГОНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
10 сарын өмнө

Байгалийн түүхийн музей / Natural history museum хамт олон "Соёлын сэргэлт-2023" аяныг Түнхэл тосгонд зохион байгууллаа. 

Нээлтэд Байгалийн түүхийн музейн захирал И.Будбаяр, Түнхэл тосгоны захирагч Х.Хүрэл-Эрдэнэ, соёлын төвийн дарга Б.Нурболат нар аяны зорилго зорилтыг танилцуулан оролцлоо. 

Соён гэгээрүүлэх илтгэл, сургалт

Боловсролын ажилтан, сургагч багш Т.Мөнхтүвшин “Бүх нийтийн соёлын боловсрол, Хүмүүжлийн эерэг арга” сэдвээр ард иргэдэд илтгэл хэлэлцүүлэв. Мөн “Бяцхан палеонтологич”, “Амьтдын мөр” боловсролын хөтөлбөрүүд хэрэгжүүллээ. 

Байгалийн түүхийн музейн захиргаа аж ахуйн хэлтсийн дарга Т. Дашбат, боловсрол, маркетингийн хэлтсийн дарга О.Соронзонболд нар Түнхэл тосгоны соёлын төвийн ажилтан албан хаагчидтай “Орон нутаг судлах танхимыг хөгжүүлэх боломж, хэрэгцээ шаардлага, "Гэрэл зураг ба баримтжуулалт"-ын чиглэлээр зөвлөгөө өгч, туршлага, санал солилцож ажиллалаа. 

УРЛАГИЙН ТОГЛОЛТ 

Тосгоны соёлын төвийн дэргэдэх “Эрдэнэс” хамтлаг, бүжигчин М.Баярцэцэг, соёлын төвийн дарга Б.Нурболат 

“Баяд” ардын бүжиг Ц.Ариун-Ундрал

UB Corn хамтлагийн дуучин Э.Баатаржаргал

илбэчин, алиалагчийн үзүүлбэрүүд зэрэг олон сонирхолтой хөтөлбөрүүдийг сумын иргэддээ толилууллаа.

ҮЗЭСГЭЛЭН

Байгалийн түүхийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй зэрлэг амьтдын чихмэлээс бүрдсэн 30 гаруй үзмэртэй “Байгалийг ойроос” зэрлэг амьтдын нүүдлийн бэсрэг үзэсгэлэн 

Монгол орны байгаль, ан амьтдын шилдэг гэрэл зурагчдын бүтээлийн “Танилцъя” үзэсгэлэн

Сэлэнгэ аймгийн хүүхэд багачуудын оролцсон “Байгаль бидний гэр” тэмцээний шилдэг 80 орчим гар зургийн үзэсгэлэнгүүдийг тус тус дэглэн үзүүлсэн нь сумын иргэдийн таашаалд нийцсэн билээ.

Үзэсгэлэнгийн үеэр хүүхэд багачуудад Монголын уран сайхны кино болон VR технологийг ашиглан виртуал үзмэр тус тус үзүүлэв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404