Улаанбаатар сувилал орчмын авто замыг хааж, засвар хийнэ
10 сарын өмнө

Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Б.Шаравын гудамж буюу Улаанбаатар сувилал орчмын авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна.

Тус авто замд эвдрэл гэмтэл гарч, шинэчлэл хийх шаардлага үүссэн тул нөгөөдөр буюу зургаадугаар сарын 25-ны 22:00 цагаас 26-ны 06:00 цаг хүртэл авто замын зорчих хэсгийг түр хааж, асфальт бетон хучилт хийнэ.

Иймд дээрх хугацаанд жолооч та бүхэн бусад замыг сонгон, доорх зураглалын дагуу хөдөлгөөнд оролцохыг анхааруулав. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404