"Торой банди талд адуу хөөж яваад адуутайгаа гэнэт алга болчихдог байсан"
10 сарын өмнө
"Торой банди талд адуу хөөж яваад адуутайгаа гэнэт алга болчихдог байсан" хэмээх домгийн эзэн Талын агуй. 10аад м мөлхөж агуйн гол хэсэгт хүрэх бөгөөд гол хэсэг нь 8 ханатай гэрийн хэмжээний том, өндөр бас хүйтэн аж.
Тэгш талд байрлах учир амар олдохгүй, алсаас харагдахгүй юм. Хүк Шадар сайд байхдаа домог өгүүлдэг энэ газрыг анхаарч, тохижилтыг хийлгэжээ. Нарны эрчмээр ажилладаг гэрэлтүүлгийн шонгууд, аялагчдын тухлах модон сандлууд, агуй руу орох шат, гадна саравч, чулуун талбай гээд аятайхан тохижуулжээ. Харин аялагчид хогоо хаях, бие засах, тамхиа няслах зэргээр байгаль хамгаалагчийг нэлээд бухимдуулдаг бололтой.
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404