МОНГОЛЫН ШИЛДГИЙН ШИЛДЭГ ТАМИРЧНААР Ц.ЦОГТБААТАР ТОДОРЛОО
2022/12/27

МҮОХ-ны тэргүүн дээд шагнал "Бөртэ чоно-2022" шагналыг гардуулах ёслолын ажиллагаа Чингис хааны музейд өнөөдөр/2022.12.26/ боллоо. Энэ үеэр Дэлхий, Break dance хамтлаг, Гавьяат жүжигчин Ө.Уянга нар уран бүтээлээсээ хүргэв.

Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг Монгол Улсын шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин болсон бол жүдо бөхийн тамирчин Ц.Цогтбаатар шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар шалгарлаа.

"Бөртэ чоно-2022" шагналын эзэд:

Шилдэг олимпын танхим

Баянгол дүүргийн "Эрдмийн ундраа" цогцолбор сургуулийн "Токио" олимпын танхим

Шилдэг олимпын зөвлөл

Баянзүрх дүүргийн "Нагано" олимпын зөвлөл

Шилдэг олимпын зүтгэлтэн

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан

Спортын шилдэг сэтгүүлч

UBS телевизийн сэтгүүлч Н.Билгүүн

Спортын шилдэг бүтээн байгуулалт

"UG ARENA" спортын цогцолбор

Спортын шилдэг бүтээн байгуулалт

Чингэлтэй дүүргийн мөсөн ордон

Спортын шилдэг бүтээн байгуулалт

Нүхт спорт цогцолбор

Спортын шилдэг ивээн тэтгэгч

Хас банк

Спортын шилдэг ивээн тэтгэгч байгууллага

"Евро трэйвел" ХХК

Спортын шилдэг ивээн тэтгэгч байгууллага

Үндэсний агаарын тээвэрлэгч "Хүннү Эйр" компани

Оны шилдэг шүүгч

Н.Эрдэнэбаатар (ТАЕКВОНДО)

Оны шилдэг дасгалжуулагч

Чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Баярсайхан

Оны шилдэг дасгалжуулагч

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Т.Нямлхагва

Оны шилдэг дасгалжуулагч

Самбо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат тамирчин Г.Үүрцолмон

Спортын шилдэг баг

Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг

Спортын шилдэг холбоо

Монголын хөлбөмбөгийн холбоо

Спортын шилдэг холбоо

Монголын гимнастикийн холбоо

Спортын шилдэг холбоо

Монголын чөлөөт бөхийн холбоо

Спортын шилдэг холбоо

Жюү жицүгийн холбоо

Спортын шилдэг холбоо

Монголын үндэсний олимпын академи

Шилдэг тамирчин

Сагсан бөмбөгийн залуу тамирчин Ш.Энхийн-Од

Паралимпын шилдэг тамирчин

Пара жүдо бөхийн тамирчин ОУХМ Л.Туруунаа

Шилдэг эмэгтэй тамирчин

Жүдо бөхийн шигшээ багийн тамирчин ОУХМ Л.Энхрийлэн

Шилдэг эмэгтэй тамирчин

Чөлөөт бөхийн тамирчин Д.Отгонжаргал

Шилдэг эрэгтэй тамирчин

Жүдо бөхийн тамирчин ОУХМ Э.Ариунболд

Шилдэг эрэгтэй тамирчин

Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин М.Лхагвагэрэл шалгарлаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404