"O2" уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ
2022/12/21

Зураач Б.Сайханбаярын / Zuraach Saikhnaa / "O2" уран бүтээлийн үзэсгэлэн "Монгол арт" галерейд өнгөрсөн Баасан гаригт нээлтээ хийлээ. Үзэсгэлэн арванхоёрдугаар сарын 16-26-ны өдрүүдэд үргэлжлэх аж.

Үзэсгэлэнгийн хүрээнд энэ сарын 17-ны 17:00 цагаас "Гүн Утга" уран бүтээлийн нэгдлийн "1717" яруу найргийн уншлага болов.

Мөн арванхоёрдугаар сарын 18-ны 17:00 цагаас Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрын "Чамтай учирсан зул сар" хоёр хүний драмын жүжиг зэрэг үйл ажиллагаанууд болох тул та бүгдийг урьж байна.

  • Драмын жүжгийн тасалбар болон дэлгэрэнгүй мэдээллийг утас: 7719-8080, 9972-9944
  • Хаяг: Монгол Арт Галерей, Баянзүрх дүүрэг, 26 хороо, Хүннү гудамж. /Чухаг 2 хотхоны дэргэд/
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404