Манай бүсгүйчүүд “хүрэл медал“-ийн эзэд боллоо
2022/12/12

Чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээн АНУ-ын Айова мужийн Коралвилл хотноо болж өндөрлөлөө. Тус тэмцээнд оролцсон манай эрэгтэй баг АНУ, Гүржид тус бүр 3:7-гоор хожигдож тэмцээнээ дуусгасан бол эмэгтэй баг Японыг 5:5-аар ялж, Украинд 3:7-гоор хожигдон хүрэл медалийн төлөө барилдахаар болсон.

Манай бүсгүйчүүд медалийн төлөө өнгөрсөн шөнө АНУ-ын багтай өрсөлдөж 7:3-аар хожин хүрэл медалийн эзэд боллоо. Алтан медалийг Украины баг БНХАУ-ыг 6:4-өөр ялж авав.

Эрэгтэйчүүдийн багийн хүрэл медалийг Дэлхийн шигшээ Гүржийг 8:2-оор хожин хүртсэн бол алтан медалийн төлөө АНУ-Ираны багууд яг одоо халз барилдаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404