Олон улсын "Киношок" 31 дэх удаагийн наадмын тэргүүн шагналыг хүртлээ
2022/12/12

“Киношок” наадмыг ОХУ-ын Засгийн газар, ОХУ-ын Төрийн Дум, ОХУ-ын Соёлын яам, Краснодарын хязгаарын засаг захиргаа, ОХУ-ын Засаг захиргааны дэмжлэгтэйгээр зохион байгуулдаг.

Энэ жилийн кино наадамд Монгол Улсаас “Хөхөө” киног оролцуулах урилга ирсэн бөгөөд 2022 оны есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 02-ны хооронд ОХУ-д зохион байгуулагдсан 31 дэх удаагийн “Киношок” олон улсын кино наадмаас найруулагч Ж.Жамъянсүрэнгийн уран бүтээл “Хөхөө” уран сайхны кино дөрвөн шагнал хүртжээ.

1.“Алтан усан үзмийн мод” наадмын гол шагнал - “Хөхөө” уран сайхны кино

2.Шилдэг найруулагч-"Хөхөө" кино, Монгол Улс, найруулагч Жанчивдоржийн Жамъянсүрэн

3.Шилдэг эрэгтэй дүр–Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Цэгмидийн Цэрэнболд

4.Шилдэг эмэгтэй дүр–Монгол Улсын гавъяат жүжигчин Тангадын Борхүү

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404