Хойд Солонгос пуужингийн талбайгаа сэргээж байна
2019/03/06

ТРАМП-КИМ нарын хоёр дахь уулзалт Вьетнамын нийслэл Ханой хотноо зохион байгуулагдсан боловч удирдагчид нэгдсэн байр сууринд хүрч чадалгүй нутаг буцах болсон билээ.

Хойд Солонгосын эсрэг хэрэгжүүлж буй эдийн засгийн хориг арга хэмжээгээ цуцлахыг удирдагч Ким Чен Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай ганцаарчилж уулзах үеэрээ мэдэгдсэн аж.

Гэхдээ уг санал Трамп таалагдаагүй гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм.

Тэгвэл Хойд Солонгосын эрх баригчид нутгийн хойд хэсэгт байрлах  пуужингийн туршилтын "Сохэ" талбайн хөөргөх талбарт сэргээн босгох ажлуудыг хийж эхэжээ.Хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудаар уг үйл ажиллагаа бодит болохыг баталсан гэнэ. 

ТРАМП-КИМ нар өнгөрөгч оны зургаадугаар сард Сингапурт уулзсныхаа дараахан Ким Чен Ун уг пуужингийн талбайг устгах тушаал өгсөн байна

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404