НҮБ-ын нэрэмжит "Хүүхдийн сангийн гудамж”-тай боллоо
2022/12/12

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Элистейн гудамжнаас хойш орон сууцны Хангай хороолол, 131 дүгээр бага сургууль, цэцэрлэгийн дундуур Цагдаагийн гудамж хүртэлх 450 метр авто замыг НҮБ-ын нэрэмжит “Хүүхдийн сангийн гудамж” хэмээн нэрлэхээр тогтжээ.

Энэ шийдвэрийг 11 дүгээр сарын 17-ны НИТХ-ын тогтоолоор баталсныг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг энэ сарын 9-нд хүлээн авч уулзэх үеэрээ тэмдэглэв. 

Тэрбээр “Монгол Улс НҮБ-д элсээд 61 жил болж байна. Харамсалтай нь цар тахлын үеийн хүндрэлээс шалтгаалан тус ойг ёслол төгөлдөр тэмдэглэж чадаагүй. Гэсэн ч бидний 60 гаруй жилийн хамтын ажиллагаа, бүс нутгийн шүтэлцээ, харилцан хамаарал, дэлхийн энх тайвны төлөө зорилго бүдгэрэхгүй. Цаашид Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд залуусын төлөөх бүхий санал санаачилгыг дэмжин хүлээн авна” гэдгийг онцлоод НҮБ-ын нэрэмжит болгон гудамж нэршүүлсэн талаарх НИТХ-ын тогтоолыг Эваритсе Коуасси-Комланд гардуулсан юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404