Иргэд, аж ахуйн нэгжүүд орчныхоо 50 метрийн цасыг цэвэрлэж, ТҮК-ийн ажилтнуудад дэм болохыг уриалав
2022/12/12

Улаанбаатарын зам талбайн цэвэрлэгээ хариуцдаг 18 байгууллага зориулалтын давс, бодис цацалтын ажлыг цас орохтой зэрэгцэн эхлүүлжээ.

15:00 цагийн байдлаар зам дээр 71 тонн бодис, 161 тонн давс цацсан бол Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас цас цэвэрлэгээг хийж байгааг мэдээллээ.

Зам талбайд 18 байгууллагын 72 машин техниктэйгээр ТҮК-ийн 878 ажилтан 13.2 сая м.кв талбайн цасыг цэвэрлэжээ.

 
 
 
 

Нийслэлийн алслагдсан зам болох Морингийн даваа, Айцын даваа, Ар гүнт, Өвөр гүнт зэрэг замд халтиргаа гулгаа үүсээгүй, хөдөлгөөн хэвийн байгаа гэв.

Хуульд зааснаар аж ахуйн нэгж, байгууллагын орчны 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас мөсийг тухайн аж ахуйн нэгж цэвэрлэх үүрэгтэй. Иймд нийслэлийн иргэд, аж ахуйн нэгжүүд орчныхоо 50 метрийн цас, мөсний цэвэрлэгээг хийж, зам талбайн үйлчлэгч нарт дэм болохыг Хотын захирагчийн ажлын албанаас уриаллаа.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404