“Ковид-19”-ийн үеийн төсвийн зарцуулалтыг ил болгоно
2022/12/12

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын нэг нь Шадар сайд С.Амарсайханд Ковидын үеийн цар тахлын зардлын санхүүжилтийг олон нийтэд ил тод болгох үүрэг өгчээ.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Улс, нийслэл, орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын зээл тусламжийн хөрөнгийг хэрхэн зарцуулсан зардлыг бүхэлд нь олон нийтэд ил болгоно. Эмчилгээ, онцгой байдлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, вакцин, худалдан авалт, ариутгал, халдваргүйжүүлэлт холбоотой бүхий л зардлыг ил болгох үүргийг Шадар сайд С.Амарсайхан хүлээлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404