Б.Баттөмөр: Алтны хулгай их гарч байна. Олборлож буй алтныхаа хагасыг нь тушааж, ААНОАТ-аас зугтдаг
2022/12/09

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр нүүрснээс гадна алтны хулгай их гарч буй талаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хэлэв. 

Тэрбээр "Далд эдийн засгийн тухай хангалттай ярьсан. Алтны хулгай асар их бий. Олборлож буй алтныхаа хагасыг нь тушаадаг. ААН-ийн орлогын албан татвараас зугтдаг. Лиценз тойрсон луйвар бий. 6,200 лицензийг хоорондоо шилжүүлсэн байгаа юм. Үүний ихэнх нь худалдагдсан. Бид үүнийгээ хувийн хэвшлийг дэмжиж байна гэдэг ч хулгайг дэмжиж байна. 

Авлигатай тэмцэх, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг эхний ээлжид авч үзье" гэсэн юм. 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404