Жагсаалын үеэр нэг иргэний биеийн байдал муудаж, ЭМНЭЛЭГТ ХҮРГЭГДЛЭЭ
2022/12/05

Хууль бусаар нүүрс хил гаргасан этгээдүүдийг нэрсийг зарлаж, хариуцлага хүлээлгэхийг шаардаж буй жагсагчид дөнгөж сая Төрийн ордон руу дайрахыг завдлаа.

Энэ үеэр иргэд олноороо бие биенээ түлхсэнээс болж нэг иргэний биеийн байдал муудсан тул Цагдаагийн байгууллагаас яаралтай чөлөөлөх коридор гаргаж, тухайн иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгсөн байна.

Цагдаагийн байгууллагаас яг одоо чанга яригчаар иргэдэд хууль эрх зүйн талаар зөвлөмж, мэдээлэл өгч, өөрсдийн аюулгүй байдлыг хангах талаар танилцуулан ажиллаж байна.

Энэхүү жагсаалын зорилгыг гуйвуулан ашиглах этгээдүүд жагсагчдын дунд байхыг үгүйсгэхгүй.

Тиймээс жагсаалд оролцож буй иргэд та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг бодолцож, жагсаж, үг хэлж үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө хариуцлагатай эдлэхийг уриалж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404