Нүүрсний хулгайг илрүүлэхэд БНХАУ-тай хамтрах санал гаргажээ
2022/12/05

60 их наядын нүүрсний хулгайн асуудал нийгмийг бухимдуулсан асуудал болж байна. Үүнтэй холбоотойгоор УЕПГ-аас БНХАУ-ын гаалийн болон хил хамгаалах байгууллагатай мэдээлэл солилцох, эрхзүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах нь үр дүнтэй гэж үзжээ.

Иймд БНХАУ-ын талын эрх бүхий байгууллагатай зөвхөн ХЗДХЯ хамтран ажилладаг бөгөөд УЕПГ-аас ХЗДХЯ-нд хандаж БНХАУ-тай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэхийг хүсчээ.

Өөрөөр хэлбэл, УПЕГ-аас БНХАУ-ын талтай хамтран ажиллаж чадвал нүүрсний хулгайн асуудалд орооцолдсон эрх мэдэлтнүүдийн мэдээллийг авах, тус хэргийг хянан шийдвэрлэхэд илүү дөхөм болох юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404