“Токио-2022” их дуулгаас Л.Сосорбарам, Ё.Басхүү нар хүрэл медаль хүртжээ
2022/12/05

Японы нийслэл Токио хотод жүдо бөхийн их дуулга болж байна.

Тэмцээний хоёр дахь өдрийн барилдааны 52 кг-ын жинд Л.Сосорбарам, 66 кг-ын жинд Ё.Басхүү нар хүрэл медаль хүртжээ.

Хүрэл медалийн төлөөх барилдаанд Л.Сосорбарам БНСУ-ын Жан Сеюныг даралтаар цэвэр ялсан бол эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Ё.Басхүү Германы бөхийг ялжээ.

“Токио-2022” их дуулгад 63 орны нийт 367 (эрэгтэй 216, эмэгтэй 151) тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас 13 жүдоч хүч үзэж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404