Эрдэмтэн хүний үг бүр үнэтэй
2022/12/01
“Нэгэн жарны сударласан сургамж” нэртэй нэг тэвхгэр боть ном уншигчдын гар дээр очлоо. Энэ номыг зохиогч нь МУСГЗ, эрдэмтэн зохиолч, судлаач, доктор, профессор Тугалхүүгийн Баасансүрэн. Энэ хүний онцгой хөдөлмөрийн үр шим нь зөвхөн өөрийн бүтээлээ нухаад суух биш бусдын бүтээлийг задлан шинжилж сор болсон санааг нь дэмжин хэлж, алдаа дутагдалд нь мэргэжлийн үүднээс үнэлэлт дүгнэлт өгч өнөө үед Монголын утга зохиолд шүүмж судлалыг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулж буйд оршино гэж хэлж болно.
Энэхүү номд зохиогчийн зөвхөн 2022 онд бичсэн судалгааны 12 өгүүлэл багтжээ.Тэр дотроос Монголын шинэ үеийн уран зохиолын нэг гол төлөөлөгч, их соён гэгээрүүлэгч С.Буяннэмэхийн “Өчүүхэн тэмдэглэл дэх олон мэдээлэл, түүний түүхэн ач холбогдол” хэмээх өгүүллийн талаар ажиглалт, судалгаа тэргүүнд нь орсон байна.
Уг өгүүлэлд С.Буяннэмэхийн шүлэг, өгүүллэг, тууж, жүжгийн зохиолууд болон шүүмж судлал, нийтлэлийн цөөнгүй бүтээлүүдэд ажиглалт, шинжилгээ хийж өөрийн дүгнэлтийг өгөөд энэ хүн бол Монголын шинэ үеийн уран зохиолд олон төрлөөр анхдагч юм гэж тодотгожээ. Энэ тухайд утга зохиол, сэтгүүлзүйн шүүмж судлалыг үндэслэгч түүний “Алсыг зорьсон алтан загас” далд утгат туужийг онцолсон байна.
Үүнээс гадна сүүлийн жилүүдэд гарсан оручуулгын шилдэг бүтээл болох Д.Цахилгааны хөрвүүлсэн””Илиада ба Одессей” хэмээх их хөлгөн судар, Ч.Даваадашийн эх хэлнээ буулгасан их ухаантан Гегелийн “Логикийн шинжлэх ухаан” гурван боть бол манай нийгмийн оюун санааны амьдралд онцгой үйл явдал байлаа" гэжээ. Доктор Т.Баасансүрэн сүүлийн 2-3 жилд Монголын сэтгүүл зүйд цахиур хагалан гарч ирсэн зарим бүтээлд сонирхолтой дүн шинжилгээ хийснээ энд оруулсан байна.
Тухайлбал Санжийн Баярын “Жаран хоног”, “Жарны бутархай” ном сэтгүүлч Г.Жамъян агсны “Шилдэг нийтлэл” 47 дугаар боть болон залуу сэтгүүлч Г.Төрмөнхийн бүтээлд хийсэн судалгааны талаар энэ номоос танилцаж болох юм.
Мөн “Үндэсний сэтгүүл зүйг үндэслэгч нь Жамсраны Цэвээн үү, эсвэл залхаалт бодлого тулган хүлээлгэгч Коростовец үү?” хэмээх гарчигтай онц сонирхолтой мэтгэлцээн уг номд оржээ. Эрдэм шинжилгээний томоохон хэмжээний энэхүү өгүүлэлдээ судлаач “Ж.Цэвээн, Коростовец хоёуланг хамтад нь “Шинэ толь хэмээх бичиг” сониныг үүсгэн байгуулагчид, үндэслэгч мөн” гэж үзсэн залуу судлаач, доктор М.Одмандахын үнэлэлт дүгнэлтийг эс зөвшөөрч баримт дурдан эрс шийдвэртэй няцаагаад үндэслэгч хэмээх ойлголтод юуг хамааруулан ойлгож болох өөрийн гаргалгааг сөргүүлэн тавьсан байна.
Жамсраны Цэвээн гэдэг хүн “Шинэ толь хэмээх бичиг” сониныг үүсгэн байгуулалцаж, гардан эрхэлж 20 дугаарыг түүний үргэлжлэл болсон “Нийслэл хүрээний сонин бичиг” сонины 103 дугаарыг бас энэ хүн ерөнхийлөн хянаж гаргажээ. Тэрээр энэ хоёр сонинд нэг биш өгүүлэл, нийтлэлийг бичиж нийтлүүлсэн байна.
1913-1920 оны хоорондох Монголын нэр бүхий үндэсний хоёр хэвлэлийг үүсгэж буй болгоод хөл дээр нь босгож хөгжүүлж дэлгэрүүлжээ. Өөрөөр хэлбэл хэнээс ч хараат бус, бие даасан чөлөөт хэвлэлийг үүсгэн төлөвшүүлэгч нь яах ч аргагүй Жамсраны Цэвээн мөн билээ хэмээн тодотгожээ. Басхүү “Нэгэн жарны сударласан сургамж” номын хуудсыг эргүүлэх бүрийд шинэ санаа, шилдэг эрэлхийлэл, сонирхолтой үнэлэлт дүгнэлт ажиглагдаж байна. Уг номын нээлтэд түүх, утга зохиол, сэтгүүлзүйн судлаач эрдэмтэд, МЗЭ, МСНЭ-ийн төлөөлөл олон хүн оролцсон юм. Тэдний санал бодлыг сонсоход Т.Баасансүрэн бол жирийн нэг зохиолч, сэтгүүлч биш цаг ямагт ур ухааных нь бяр тэнхээ амтагдаж байдаг бөхөөр юм бол дархан аваргын зиндаанд хүрсэн хүн гэдгийг тодотгож байлаа. Шоргоолж шиг ажилсаг л гэнэ. Ном бүтээлээр өндөглөгч нь гэнэ. Эдгээр зүйрлэл нь уранзохиол, сэтгүүлзүйн салбарт яах аргагүй манлайлагчийн нэг гэдгийг л хэлээд байналээ шүү.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Сүүлд нэмэгдсэн
АТҮТ шинэ салбар ажиллаж эхэллээ...
5 сарын өмнө
Үндэсний номын баяр есдүгээр сарын 15-17...
7 сарын өмнө
Саудын Арабын ханхүү аялал жуулчлалыг хө...
7 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сауд...
7 сарын өмнө
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр...
7 сарын өмнө
Ким Жон Ун ОХУ-д зэвсэг нийлүүлэх асуудл...
7 сарын өмнө
Цагдаагийн хэлтсийн албан тушаалтан эрүү...
7 сарын өмнө
Д.Оюунхорол: НҮБ-ын олон улсын хурал хий...
7 сарын өмнө
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Ф...
7 сарын өмнө
Саудын Арабын Хаант Улсын Эрхэм дээд Хан...
7 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэг...
7 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэг...
7 сарын өмнө
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Ф...
7 сарын өмнө
Багш мэргэжлээр сурах хүүхдүүдийн сургал...
7 сарын өмнө
Украин: Сурагчдад аюулгүй хичээллэх орчи...
7 сарын өмнө
Киргизээс жимс жимсгэнэ, нарийн ногоо ха...
7 сарын өмнө
45-аас дээш сурагчтай ангийн багш нар ту...
7 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХААИ...
7 сарын өмнө
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Ф...
7 сарын өмнө
“Монгол-Итали” дурсгалын ялтсан зоос гар...
7 сарын өмнө
Пап Францисын айлчлалд зориулсан шууданг...
7 сарын өмнө
Цэнхэр сар дэлхийн улсуудаас харагдсан б...
7 сарын өмнө
2023 оны “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлб...
7 сарын өмнө
Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан ха...
7 сарын өмнө
Б.Тунгалагтамир: Манай улс устөрөгч эксп...
7 сарын өмнө
Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн бар...
7 сарын өмнө
Унадаг дугуй, мопед, скүүтер унасан хүүх...
7 сарын өмнө
Хичээл эхэлж байгаатай холбогдуулан 1,32...
7 сарын өмнө
HBO “The Idol” цувралын хоёрдугаар бүлги...
7 сарын өмнө
Ц.Дэлгэрцэцэг ДАШТ-ээс дөрвөн мөнгө, хоё...
7 сарын өмнө