Аймгуудын шуурхай албадад автомашин олгов
2019/03/06

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 72 дугаар тогтоолоор улсын нөөцөөс зарим аймаг, сумдад шуурхай албаны автомашиныг олгохоор шийдвэрлэсэн. Шуурхай албаны автомашин гардуулах ажиллагаа өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт боллоо.Онцгой байдлын ерөнхий газарт 15 тн-ын шатахуун тээвэрлэгч автомашин, Хил хамгаалах ерөнхий газар, Завхан аймгийн Тосонцэнгэл, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сумын Онцгой байдлын хэлтэст УАЗ-31519 хантер маркийн автомашин, Завхан аймгийн Тэс суманд УАЗ-22069 маркийн фургон автомашины  түлхүүрийг ОБЕГ-ын Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, дэд хурандаа Ч.Цогбаяр гардуулан өглөө

Мөн Завхан аймгийн Яруу сум, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сумын Онцгой байдлын хэлтэст УАЗ-31519 хантер маркийн автомашин, Дорноговь аймгийн Онцгой байдлын газарт аврах ажиллагааны автомашин, мөн аймгийн Хүнс, хөдөө аж газарт  2 тн-ын ариутгал автомашин, Архангай аймгийн Өндөр-Улаан, Хашаат сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдад нийт 74 гэрийг улсын нөөцөөс олгоод байна гэж Онцгой байдлын ербнхий газраас мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404