Ши Жиньпин Хойд Солонгостой хамтарч ажиллахад бэлэн
2022/11/26

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд захидал илгээжээ. Тэр энэ захидалдаа “Хятад улс бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө Хойд Солонгостой хамтран ажиллахад бэлэн байна” гэж онцлон тэмдэглэснийг “KCNA” агентлаг өнөөдөр мэдээллээ. Харин Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалтын дараа Умардын тал пуужин харваж, Солонгосын хойгт нөхцөл байдал хурцадсан талаар “KCNA” огт дурдаагүй байна.

Хятадын Коммунист намын ХХ их хурлын өмнөхөн Ши Жиньпин БНАСАУ-ын удирдагчид захидал илгээж байв. Тус захидалд “Бээжин, Пёньяны харилцаа холбоо, эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь урьд өмнөхөөсөө илүү чухал. Хоёр улсын харилцааг бэхжүүлж, тэдний ард түмэнд илүү их аз жаргалыг бэлэглэж, бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад асар их хувь нэмэр оруулахад бэлэн байна" гэж бичсэн байжээ.

Эх сурвалж: REUTERS, NBC

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404