Х.Болорчулуун: Бор, шар гэхгүйгээр өөрсдийн улаан буудайгаар гурил хийх нь зүйтэй
2022/11/23

УОК-ын хуралдааны дараа махны экспортыг дэмжих, шударга явуулахаар хийж байгаа ажил болон улаан буудайн ургацын талаар салбарын сайд товч мэдээлэл өгөв.

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун "Бүх төрлийн махыг экспортлоход квоттой байсан. Үүнээс үхрийн махыг үлдээгээд ямаа, адуу, хонины махны экспортыг квотгүй болгосон. 

Манай улс 70 сая малтай төлтэйгээ нийлээд 90 сая малтай, үүнээс дөнгөж 5 сая гаруй үхэртэй. Тиймээс үхрийг тоо толгойг барих бодлогын хэмжээнд үхрийн махны экспортыг квоттой хэвээр үлдээсэн байгаа"- г хэлэв.

Түүнчлэн ургац хураалт дууслаа, энэ жил алдагдалтай асуудал байхгүй. Улаан буудайн ургацыг 408 мянган тонныг авахаас 391 мянган тонныг хураалаа. Өөрөөр хэлбэл 13 центнер авахаас нэгээр буурч 12 центнерийг хурааж авсан. 391 мянган тонн улаан буудай хурааж авсан нь Монгол Улсын гурилын хэрэгцээг хангах хэмжээнийх.

Хураасан буудайн чанарын хувьд ХХААХҮЯ-наас дотоодын улаан буудайгаа чанартай, чанаргүй гэж гоочилж, гаднаас авахгүй. Гурилын үйлдвэрүүдийг хавар хүртэл гаднаас импортын буудай оруулах асуудал хаалттай гэдгийг хэлсэн байгаа. Бор, шар гэхгүйгээр өөрсдийн улаан буудайгаар гурил хийх нь зүйтэй. Ийм учраас импортын буудайгаар тариаланчдаа цохилтод оруулахгүй гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404