НӨАТ-ын буцаан олголтын мөнгөө аваагүй иргэдийн мэдээллийг хянаж байна
2019/03/05

НӨАТ-ын баримтын хоёр хувийн буцаан олголтыг 2019 оны нэгдүгээр улиралд багтаан олгоно гэдгийг Татварын ерөнхий газраас мэдэгсэн. Гэтэл зарим иргэд одоог хүртэл НӨАТ-ын буцаан олголтын мөнгөө аваагүй байгаа юм.

НӨАТ-ын баримтын хоёр хувийн буцаан олголтыг 2019 оны нэгдүгээр улиралд багтаан олгоно. Мөн 2019 оны өмнө сошиал пэй апликейшин ашиглан, “Голомт” банкнаас буцаан олголтын мөнгөө урьдчилан авсан иргэдийн мэдээллийг хянан, шалгаж байна. Өөрөөр хэлбэл эдгээр иргэд банкнаас зээлж, мөнгө авсан гэсэн үг. Тиймээс иргэдийн мэдээллийг Татварын ерөнхий газраас хянаж байгаа. Энэ оны эхний улирал буюу нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 31-ний өдөртөө багтана иргэдийн дансанд шилжинэ” гэж Тус газрын Хэвлэл олон нийттэй харилцах ажилтан Э.Энхцэцэг хэлэв.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404