Сагсан бөмбөгийн оюутны ДАШТ-ээс манай улсын эмэгтэй баг хүрэл медаль хүртжээ
2022/10/31

Турк улсын Истанбул хотод сагсан бөмбөгийг 3х3 төрлийн оюутны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн энэ сарын 27-29-нд боллоо.

Таван тивийн шилдэг 12 баг өрсөлдсөн уг тэмцээнд манай эмэгтэй баг хүрэл медаль хүртсэн байна. Тэд энэ тэмцээнээс медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй баг болж байгаа юм.

Өмнө нь тус тэмцээнд Монголын эрэгтэй баг гурван удаа оролцож нэг алт, нэг мөнгө медаль хүртэж, нэг удаа дөрөвдүгээр байранд орж байсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404